3-р ээлж

Хандгайт зуслангийн 3-р ээлж

 

Хүүхдүүд та бүхнийг, “Хандгайт” адал явдалт зуслан урьж байна

 

 

 

 

 

Хүүхэд, багачууд Та бүхнийг зуны амралтынхаа 7 хоногийг хөгжилтэй, дурсамжтай, адал явдалтай өнгөрөөхийг хүсвэл Хандгайт хүүхдийн зуслангийн цоглог, чадварлаг багш нарын хамт олон хүлээн авч төрөл бүрийн үйл ажиллагаануудыг Та бүхний хүсэл сонирхолд нийцсэн, Та бүхний сонирхол саналын үндсэн дээр уян хатан зохион байгуулж, өдөр бүр адал явдалтай учруулж, ур чадвартай, туршлагатай тогооч ах, эгч нар чинь төрөл бүрийн амт чанар сайтай хоолоор үйлчлэхээр хүлээж байна.

Хандгайтад өнгөрөөсөн багахан ч гэсэн хугацаа чинь Та бүхний амьдралын дурсамжтай мөч болон үлдэнэ гэдэгт итгэж болно.

 

Хандгайт хүүхдийн зуслангийн 2009 оны хуваарь

 

Ээлж

Эхлэх

Дуусах

Амрах хугацаа

Төлбөр

II

09.06.22

09.06.29

7

63000

III

09.06.29

09.07.06

7

70000

IV

09.07.06

09.07.13

7

70000

V

09.07.13

09.07.20

7

70000

VI

09.07.20

09.07.27

7

70000

VII

09.07.27

09.08.03

7

70000

VIII

09.08.03

09.08.10

7

70000

         

 

*        Зусланд амрах хүүхдүүд эрүүл мэндийн шинжилгээнд зайлшгүй хамрагдсан байна. Эрүүл мэндийн бичгийг хавсаргав. Амрах эрхийн бичгийг авсан бол түүн дээр эрүүл мэндийн үзлэгийн тэмдэглэгээг хийлгэнэ.

*        Амрах эрхийн бичгийг Хүүхдийн байгууллагын хэлтсийн санхүү болон Нийслэлийн Хүүхдийн Төлөө Газар борлуулж байна.

*        Төлбөрөө дансаар шилжүүлэх бол: Худалдаа хөгжлийн банкны 805-р салбарын 405011672 дансанд Хүүхдүүийн Байгууллагын Хэлтэс гэсэн нэрээр хийнэ.

*        Зусланруу хөдлөх газар: ТБД андуудаас баруун талд Төмөр замын дээд сургуулийн урьд талаас өглөө 10.00 цагт.

*        Манай хаяг: УБТЗ-ын холбооны 2-р ангийн хойт талд зүүн тийшээ харсан Богд ар хорооллын 16 а байрны 1 давхар

 

Утас: 244572, 99888910, 99143680, 91618326

E:mail: boldscout91@yahoo.com
Blog: http://www.handgait.blog.banjig.net/

 

“Хандгайт” хүүхдийн зуслангийн танилцуулга


Манай зорилго: Хүүхдийн хөгжил бидний ирээдүй
Бидний уриа: Бид хүүхдийн анд – хүүхэд бидний найз

Манай зуслангийн түүхэн замнал:
Мянга мянган жилийн баялаг түүхтэй Монгол улсын ирэх цагийн эзэд болсон хүүхэд багачуудын амрах дуртай нэгэн газар болох Хандгайт хүүхдийн зуслан нь Хан хэнтийн нурууны салбар уулс болох Хандгайтын аманд байгалийн үзэсгэлэнт газар, Улаабаатар хотын төвөөс 30 км зайтай, 20 га талбайтай, хөхөө шувуу донгодсон нарс, хусан холимог ойтой, уулын урсгалт голын хөвөөнд бургас модоор хүрээлүүлэн оршдог. 5 төрлийн ан амьтан, 10 гаруй төрлийн жигүүртэн шувуу, 100 гаруй зүйлийн ургамал, түүн дотроо гүзээлзгэнэ, аньс зэрэг жимс, жимсгэнэтэй 20 гаруй төрлийн зүйл эмийн ургамалтай үнэхээрийн сайхан байгаль эрүүл агаартай орчин билээ.
Хандгайт зуслан нь анх 1956 онд 2 бүлэгтэйгээр 80 гаруй хүүхэд хүлээн авч амрааж байсан бол 1983 онд өргөтгөл хийж одоо нэг ээлжинд 200 хүүхдийг хүлээн авах амралтын 5 байр “Бид”, “Андууд”, “Сонор”, “Ирээдүй”, “Ган зам” гэсэн бүлгүүд, захиргаа, аж ахуйн хэсэг, эмнэлэг, 200 хүүхдийг зэрэг хооллох хүчин чадалтай, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хоолны газар, цагаан идээ боловсруулах цех, ардын уламжлалт тоглоом наадам явуулах танхим, түүхэн замналын музей, биеийн тамирын стандартын шаардлагыг хангасан спортын талбай, соёл урлагийн үйл ажиллагааг зохион байгуулах зуны театр, бүжгийн талбай хүүхдийг тав тухтай орчинд амрааж, хөгжөөх нөхцөл болоцоогоор бүрэн хангагдсан бөгөөд тэдний төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллах мэргэжлийн ур чадвартай боловсон хүчнээр бүрэн хангагдсан.
Өнгөрсөн 50 гаруй жилийн хугацаанд нийтдээ 80000 орчим хүүхэд хүрэлцэн ирж амарснаас гадна ОХУ-ын Чита, Тува муж, БНХАУ-ын Хайлаар, Эрээн хотоос хүүхдүүд солилцооны шугамаар амардаг ба Улаанбаатар хотын Скаутуудын майхант цугларалтыг зохион байгуулж байна.

Хөгжлийн хөтөлбөрүүд:
Зуны 3 сарын хугацаанд 7-10 хоногоор төмөр замчдын хүүхдүүд болон нийслэл хотын хүүхдүүдэд хөгжлийн хөтөлбөрүүдийн хүрээнд шинэ мэдээ, мэдээлэл авах, танин мэдэхүйн сургалтанд хамруулах, байгалийн сайхантай танилцах, өөрсдийн авьяас чадвар, ур ухаанаа уралдуулах, авхаалж самбаагаа сорих зэргээр тав тухтай амардаг.
Бид ээлжийн үйл ажиллагааг зохион байгуулалтын үе, үндсэн үе, хаалтын үе хэмээн хувааж тухайн хэсэгт тохирсон ажлуудыг амрагч хүүхдүүдийн санал хүсэл, сонирхол дээр үндэслэн зохион байгуулдаг.

Танилцая найзуудаа: – зуслантай танилцах, ярилцлага хийх, танилцах үдэшлэг, нэрэмжит үдэшлэгүүд
Эрүүл мэнд – хувийн соёл: – сургалт, дадлага, тоглоом
Байгаль танин мэдэхүй: - Эх орны баялаг, ойрын аялал, хөрш зуслангийнхантай танилцах аялал, уралдаан тэмцээн
Амьдрах ухаанд суралцахуй: Хөгжилд оруулах бидний хувь нэмэр, уран гар, уран сэтгэмж, юмхнаар юм хийх,
Миний андын авьяас: - урлагийн наадам, Ирээдүйн одод дууны уралдаан, Уран жиргээ, Шилдэг онигоочин, Караоке, Орчин үеийн биүжгийн тэмцээн, Шилдэг загвар өмсөгч, Загвар зохион бүтээгч, Мистер, Мисс хөгжөөнт тэмцээн, Би чадна
Мини олимп: - Спортын наадам /сагс, гар, хөлбөмбөг, сумо, одон бөмбөг, шатар, даам, бөх, буухиа тэмцээн
Миний хобби: - Тоглоомын тойрог, миний дуртай хийх зүйл, миний сонирхол, би үүнийг чадна.
Зуслангийн минь дурсамж: - Бүлгүүдийн тайлан тоглолт, Нээлттэй микрофон, хамгийн хамгийн сонирхолтой ярилцлага, Үдэлтийн галын наадам.
Хувь хүний хөгжил: Өөрийгөө хөгжүүлэх сургалтууд


Бидний цаашдын зорилт:
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг хөгжлийн төв болгох зорилт дэвшүүлсэн бөгөөд 7-10 хоногийн хугацаанд хүүхдийн хөгжилд нөлөөлөх нөлөөлөл бага тул бид тодорхой нэг чиглэлээр дагнасан үйл ажиллагаа явуулж төрөлжсөн сургалтуудыг вакуумжсан орчинд тодорхой зорилтыг дэвшүүлэн үр дүнг нь тооцон эргэх холбоотой ажиллах, түүнийгээ түшиглэн материалаг баазыг бий болгон тав тухтай тохилог орчинд хөгжих чиг хандлагыг төрүүлэхэд оршиж байна. Энэ үүднээс спортын төрөлжсөн сургалттай зуслан болохоор мастер төлөвлөгөөг боловсруулахаар ажиллаж эхэллээ.

Хамтын ажиллагаа:
Хамтран ажилладаг байгууллагууд
УБТЗ-ын удирдлага, харъяа байгууллагууд
Монголын Зуслангуудын Холбоо
Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төв
Нийслэлийн Хүүхэд, Залуучуудын Газар

Манай хаяг:
Баянгол дүүрэг, Богд-Ар хороолол 16а байр
Хүүхдийн Байгууллагын Хэлтэс
Утас: 244572, 91618326
E:mail: boldscout91@yahoo.com
Blog: http://www.handgait.blog.banjig.net/

(Нийт: 4)

"Хөгжил" төвийн yahoo group-д нэгдсэнээр санал бодол, мэдлэг мэдээллээ тогтмол солилцох боломжтой

Subscribe to Hugjil

Powered by us.groups.yahoo.com